Нийгэм

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сонгуульд М.Энхсайхан, С.Баяр нарыг дэвшүүлэх хүсэлтэй гэв

МАН, АН, МАХН, ХҮН намаас ямар хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоогүй, таамга төдий байна. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд  АН-аас М.Энхсайхан, МАН-аас С.Баярыг нэр дэвшүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. Учир нь тэднийг Оюутолгой болон Тавантолгойн асуудлаар хэлмэгдүүлж, хорих ял оноосон гэж тэрээр үздэгтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй юм.

Тодруулбал, тэрээр өөрийн твиттер хуудастаа”Ерөнхийлөгчид хэн дэвших. Олон хүн санаагаа чилээж. Би бол АН-М.Энхсайхан, МАН-С.Баяр. Магад гэж хорьсон  ч юм билүү. Төр Элчин хийж байхад нь дуудсан, гаргаад ирж бас чадна. Шоронгоос сонгогдсон Ерөнхийлөгч дэлхийд байна. Сонгогдсон гишүүн манайд ч байна. Эцэст нь ард түмэн л шийднэ” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!