Нийгэм

Улсын онцгой комиссоос хөл хориог сунгах санал гаргажээ

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа буюу хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. УОК уг саналаа Засгийн газрын хуралдаанд уламжлах бөгөөд хөл хориг сунгах эсэх эцсийн шийдвэрийг Засгийн газраас гаргах юм.

ЭМЯ-наас хөл хориг сунгах шаардлагатай талаар саналаа танилцуулсан бөгөөд 7 болон 14 хоногоор сунгахад халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх талаар тооцооллоо танилцуулж байв.

УОК хөл хориог сунгах саналаа танилцуулж 22:00 цагаас мэдээлэл хийх товтой байна.

Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!