Нийгэм

Баячууд зодолдоход барлагийн дээлэнд цус үсэрдэг.

 

Харизм, характер нь ижилхэн, боевик дүр төрхтэй улаан ба хөх булангийн тамирчдын зодоон улам ширүүсч байна. Тэдний хөлд Монголд Улс үрэгдэх нь холгүй, дэлхийг ч “сөнөөж” мэдэхээр дүрэмгүй зодолдож байгаа юм. Улаан булангийн тамирчны хүнд нударга хэдэнтээ амссан хөх булангийн тамирчин хүчээ нөөж, нөөж байгааг хариу цохилт хийлээ. Хөгжөөн дэмжигчид гол усаар нэг талцан маргалдаж байна. Гол нь зодооны техник оролцоо, хоёр тамирчин жинхэнэ утгаараа бохир тоглолт үзүүлж байгаа юм. Боловсолгүй хүмүүсийн арга барил ч адилхан ажгуу. Сайн ахаасаа сурсан бүх л мэхээ улаан булангийн тамирчин баруун солгойгүй ашиглаж байна. Хөх булангийн тамирчин тамирдаж, тамирдаж, сүүлийн мэхээ хийв. Хоёр булангийн тамирчин барилдаж нэг үзэв. Нохой зодолдов. Сумаа тавьцгаав. Бие, биеийнхээ арга залийг мэдэх тэдний суманд энгийн иргэд л оногдох магадлалтай. Монголын улс төрд үүрдийн дайсан нөхөр гэж үгүй

Монголын улс төрийг хошиноор тайлбарлавал нэг иймэрхүү.

Гурван жилийн өмнө МАНАН гэх мангастай хамтдаа “байлдаж” явсан тэд бие, биеийнхээ эсрэг сумаа тавиад удаж байгаа. Мангас нь одоо өөрсдөө болцгоожээ. 

Эхний сумыг Ардын намын дарга У.Хүрэлсүх тавьсан. Тэрбээр “Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймэн самуунд турхирч, жагсаалыг улстөржүүлсэн. Гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй” гэж хэлээд Ерөнхий сайдын суудлаасаа огцорсон. Х.Баттулга тааварлаагүй сууж байгаад хүнд нударга амссандаа шарахлхаж, чуулганы хуралдаанд гүйж ороод “Монгол Улсын Ерөнхий сайд яагаад ийм үйлдэл хийх болов, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдэл яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхав. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж байсан Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй” хэмээн уйлагнаад нүдэнд нь өртсөн Сү. Батболдыг “зодож, зодчихоод” гараад явсан. Түүний үг ба үйлдлийг нь  дүгнэхээр төрийн эргэлт хийхийг завдсан нь Сү.Батболд биш Х.Баттулга байлаа.

У.Хүрэлсүхийг тавьсан суманд Х.Баттулгын ойр хавийнхан бүгд өртөж шархадсан. Тиймээс  “шархандаа” халуурсан Х.Баттулга  У.Хүрэлсүхийг “элэгдсэн” нь МАН-ыг тараана гэх цочир мэдэгдэл.  Орой нь МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн дүрэмгүй тоглолтын эсрэг сумаа ээлж дараагүй тавив. Үйлдлийнх нь эсрэг, дараа нь ямархуу хүнд нударга ирэхийг хөх булангийн тамирчин тооцсон, нүүрээ халхавчлаад сууж байгаа байлгүй.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам, бохир пиарт гаршсан хоёр хүнд гарын нохой зодоон улам ширүүсч байна. Хохирогч нь ард түмэн болох вий гэсэн эмзэглэл ч байна. Баячууд зодолдоход барлагийн дээлэнд цус үсэрдэг гэдэг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!