Нийгэм

М.Нарантуяа: Ц.Анандбазар гэх балмад этгээдийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж, шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой

Хэд хоногийн өмнө иргэн Б.Сүндэрьяа нүүр хуудсаараа дамжуулан УИХ-ын нэгэн нэр бүхий гишүүн өөрт нь хүчирхийлэл үйлдсэн талаарх ноцтой баримт дэлгэсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчиндүүлсэн, хүчиндэхийг завдсан гэх мэдээллүүд нийгмийн сүлжээнд тархаж эхэлээ.

Тухайлбал, Өргөө кинотеатр, Сод Монгол группт ажиллаж байсан бүсгүйчүүд Ц.Анандбазарын шүүлтрүүрээр орж ажилд ордог тухай гомдол, баримтуд түгсээр байна. Үүнээс үүдэн иргэн М.Нарантуяа Me too Mongolia хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж байгаагаа мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр иргэн М.Нарантуяа өөрийн фэйсбүүк хуудаснаа лайв хийж, иргэн Б.Сүндэръяа өчигдрөөс нийгмийн сүлжээндээ өөр зорилго илэрхийлж, бичих болсон. Энэ нь Me too Mongolia хөдөлгөөнтэй хамааралтгүй гэдгээ онцлов.

Мөн тэрбээр “Ц.Анандбазар гэдэг хүн эхний ээлжинд зайлшгүй хариуцлага хүлээх ёстой хүн байна лээ. Хэрвээ Ц.Анандбазар гэх балмад этгээдийг УИХ-ын гишүүнээс  түдгэлзүүлээд шалгаж, хариуцлага хүлээлгэж чадах юм бол үлгэр жишээ үйл явдал болно. Маш олон төрийн алба хийгээд хувийн хэвшил дэх ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой бусармаг зүйлүүд аяндаа цэгцэрнэ. Маш олон хүмүүс айж эмээж, маш олон хүмүүс зоригтой болно. Ингэж л бид дээрээс нь эхлэх хэрэгтэй. Мөн манай киноныхон ярьж байна гэнэ. Өргөө кино театрт киногоо гарагахад аятайхан цаг авахын тулд тэр жүжигчнээ явуул гэдэг гэсэн яриа байна. Үүнийг илчлэх хэрэгтэй” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!