Нийгэм

Дуучин Л.Болдбаатар “4000 боодол өвс, ногоон тэжээл хандивлав”

Байгалийн онц ноцтой гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Дундговь аймгийн малчдадаа туслах хандивын аяныг хэдхэн хоногийн өмнө зохион байгуулж, олон иргэдийн зүгээс зүгээс хандив өргөж байна.

Хандивын аяны үеэр Лосолын Болдбаатар утсаар ярьж 4000 боодол өвс, ногоон тэжээл хандивлаж байгаагаа хэлсэн байна.

Аймагт 1 боодол өвс 12000-13000 төгрөгний үнэтэй байдаг. Тэр үнээр тооцоход 52 сая төгрөгний үнэ бүхий өвс тэжээл болох юм.

Хүчтэй шороон шуурганы улмаас хөрс нь эргэж хамар хатгах өвсгүй болсон газарт үүнээс хэрэгтэй тус дэм гэж үгүй билээ.

Энэхүү хандивын 4000 боодол өвсийг хэрхэн татан авч, малчдад хүргэхийг Дундговь аймгийнхаа удирдлагуудтай ярилцан зохион байгуулах юм байна.

МУГЖ Лосолын Болдбаатар таньд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!