Нийгэм

Э.Энхбат начингийн утсыг Н.Түвшинбаяр авч эвдэж, хаяснаа хүлээн зөвшөөрчээ

Н.Түвшинбаяр аварга Улсын начин Э.Энхбат толгойд хүнд гэмтэл учруулсан. Иймээс түүнийг ШШГЕГ-ийн харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

Хэрэг гарах үеэр эд мөрийн баримт болгож зарим зүйлийг хураан авах үеэр Э.Энхбат начингийн хоёр гар утас олдоогүй гэх мэдээлэл гаргаад байсан юм. Тэгвэл Н.Түвшинбаяр арга Э.Энхбат начингийн гар утсыг авч, эвдэж хаясан гэдгээ хүлээсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр “Н.Түвшинбаяр Н.Энхбатыг нэг гар утсыг эвдэж, хаяснаа хүлээсэн. Харин нэг утсыг нь хураан авч үзлэг хийх гэсэн боловч нууц кодыг нь блоклосон байсан” гэлээ. Н.Түвшинбаяр одоогийн байдлаар хоёр удаагийн мэдүүлэг өгөөд байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!