Нийгэм

32 мянган иргэний мөнгө буцаагдажээ

 Сангийн яамнаас мэдээлэв.

Тодруулбал, энэ сарын 8-13-нд 3 сая 173 мянга 897 иргэнд 952 тэрбум 169 сая төгрөгийг Төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан олгожээ. Харин 32 мянга 144 иргэний мөнгө Төрийн санд буцан шилжсэн байна. Энэ нь дараах шалтгаантай байгааг Сангийн яамнаас анхааруулав. Үүнд:

Хүлээн авагчийн данс хаагдсан,

Хүлээн авагчийн нэрийг латин үсгээр бичсэн,

Хүлээн авагчийн нэрийг латин болон крилл үсэг хольж бичсэн,

Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авсан,

Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичсэн,

Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон.

Иймд иргэдийг ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг мөн яамнаас зөвлөв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!