Нийгэм

Э.Энхбат начингийн нислэгийг хойшлуулжээ

Э.Энхбат начин, Н.Түвшинбаярт зодуулснаас үүдэн тархиндаа хүнд бэртэл аваад байгаа. Иймээс түүнийг БНСУ-д эмчлүүлэх шийдвэр гараад байсан. Энэ дагуу түүнийг өнөөдөр өдрийн 12 цагийн тусгай үүргийн онгоцоор БНСУ руу авч явахаар товлоод байсан юм.

Тэгвэл тодорхой шалтгааны улмаас түүнийг маргааш оройны 17 цагийн тусгай үүргийн онгоцоор авч явахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Одоогоор Э.Энхбат начингийн биеийн байдал хүнд, дахин унтуулгад орсон байдалтай байгаа аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!