Нийгэм

Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж 60-аас дээш насныхныг дархлаажуулна

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна. Тодруулбал,
1. Баянзүрх дүүрэг -133-р сургууль
2. Баянгол дүүрэг -20-р сургууль
3. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо 5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв 9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм. Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!