Нийгэм

БАРИВЧЛАГДСАН ЦЭРГҮҮДИЙГ 461 ДҮГЭЭР ХОРИХ АНГИ РУУ ХҮРГЭНЭ

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан” болохыг мэдээллээ.

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдсон хоёр цэргийн нэг, нагац ах руугаа залгаж, дарамтыг нь тэсэж чадалгүй ийм хэрэг хийчихлээ. Уг нь зөндөө л тэссэн. Тэсээд хугацаагаа дуусгана гэж бодож байсан ч… Одоо яана аа ах аа  хэмээн утсаар ярьжээ. Утсаар ярих үед байршлыг нь тогтоосон байна.  Эргэн сануулахад, эл цэргийн ээж, аав, гэр бүлийнхэн өчигдөр шөнө бүгэж байсан уулынх нь ойролцоо очсон гэх мэдээллийг бид хүргэсэн. Ямартай ч баривчлагдсан цэргүүдийг Цагдан хорих 461 дүгээр анги руу авчирч байгаа гэх мэдээллийг өмгөөлөгч нь өглөө.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!