Нийгэм

4сарын12н гэхэд ирэх байсан 600 мянган тун Синофарм вакцины тээвэрлэлт ХОЙШИЛЖЭЭ

Дархлаажуулалтыг зогсоох болсны шалтгааныг Шадар сайд С.Амарсайхан ийнхүү тайлбарлав.

Тэрбээр “Тархалтыг нэн тэргүүнд бууруулах, вакцинжуулалтын ач холбогдлыг бууруулахгүй байх, дахин халдварын дэгдэлтийг бий болгохгүй байх гэсэн гурван зорилгоор хатуу хөл хорио тогтоосон.

Төр засгийн бодлого шийдвэрийг үр дүнтэй өнгөрөөхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг давхар явуулахгүй байх Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг авч байгаа.

Вакцины нөөц тасраагүй, 192 мянган тун вакцины нөөц байна.

Вакцинжуулалтыг давхар явуулах нь хөл хөдөлгөөн үүсэх учраас хөл хөдөлгөөний ач холбогдол үгүй болох, бүгд ажил амьдралаа зогсоож байж 15 хоног хатуу хөл хорио тогтоосны үр дүн гарахгүй байх эрсдэлтэй.,

Вакцины хувьд бид бусдаас хараат байна.

Тодорхой нөөц байгаа боловч 4-р сарын 9-нд 300 мянган тун, 12-нд орж ирэх байсан 300 мянган тун вакцины татан авалт тус тус хойшилсон.

Morgantown, WV – 16 December 2020: Small bottle of coronavirus vaccine with syringe with background of the Chinese company Sinopharm logo

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!