Нийгэм

Э.Энхбатын биеийн байдал хүнд байгаа тул ар гэрийнхэн нь БНСУ руу эмчлүүлэхээр хөөцөлдөж байна

Э.Энхбатын биеийн байдал хүнд байгаа тул ар гэрийнхэн нь БНСУ руу эмчлүүлэхээр хөөцөлдөж байна

ГССҮТ-д эмчлүүлж буй Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биеийн байдал хүнд хэвээрээ байна.

Э.Энхбатын ар гэрийхэн нь түүнийг ирэх долоо хоногоос БНСУ руу эмчилгээнд явуулахаар хөөцөлдөж эхэлсэн бөгөөд эмчилгээний зардалд 500 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Улмаар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 20 хоног Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!