Нийгэм

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр тэгшээр төгссөн дугаартай автомашинууд зорчино

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд автомашины улсын дугаарын сүүлийн тоо тэгшээр төгссөн бол хөдөлгөөнд оролцоно. 

Дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан батлагдах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа.

  • Хязгаарлалтад ороогүй байгууллагууд өглөө 07.00-22.00 цагийн хооронд ажиллана. Ингэхдээ нийтийн тээвэр болон хувийн унаагаар зорчино.
  • Зөвшөөрөгдсөн байгууллагын 10 хүртэлх хувийн алба хаагчдыг хуанлийн өдрөөр ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тэгш сондгойгоор нь тодорхой маршрутын дагуу хөдөлгөөнд оролцуулна
  • Нийтийн тээвэр өглөө 06:30-10:00, 12:00-15:00, 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлаагүй ААН-үүдийн албан хаагчдад үйлчилнэ.
  • Согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий дэлгүүрүүд 18 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундаа худалдахгүй.
  • Хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллана.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!