Нийгэм

ШУУРХАЙ: МЭДЭЭ ”Мөнх тэрэлж” амралтанд залуус архидан согтуурч, нэгнийгээ хөнөөсөн ноцтой хэрэг гарлаа

Энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө  Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Мөнх тэрэлж” амралтын газарт хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 4-ний 23:00 цагийн үед тус амралтын газарт 18-23 насны 20 гаруй хүүхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, нэгнийгээ хутгалж, аминд нь хүрчээ. Талийгаач нь 1998 онд төрсөн 23 настай эрэгтэй байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачтай хамт байсан 20 гаруй залууг саатуулж, хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа гэнэ. Урьдчилсан байдлаар залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ муудалцаж, талийгаачийн хэвлий тус газарт хутгалж, амийг нь хөнөөсөн нь тогтоогдсон аж.

Энэ талаар “Мөнх тэрэлж” амралтын газрын эзнээс тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хөл хорио хугацаанд манай амралтын газар ажиллахгүй байгаа. Манай эхнэр, хүүхдийг амралтын газартаа байхад өмнө нь очиж байсан хүүхэд найзуудаа дагуулаад ирсэн гэсэн. Өмнө нь ирж байсан таньдаг хүүхэд болохоор нь оруулчихсан юм билээ. Амруулахгүй гэж хэлсэн ч гуйгаад байхаар нь оруулсан гэсэн. Анх ирэхдээ 7-8 хүүхэд ирсэн юм билээ” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!