Нийгэм
Олон улсын NBA2K21 тэмцээнд оролцох Монголын шигшээ багт Big Gee багтжээ.
Олон улсын NBA2K21 тэмцээнд оролцох Монголын шигшээ багт Big Gee багтжээ
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /FIBA/ зохиож буй NBA2K21 төрлийн тэмцээнд My Career mode дээр өрсөлддөг 7 залуу сонгогдож Монгол улсыг төлөөлөн тоглохоор болжээ.
Дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болох уг тэмцээнд Монголын шигшээ баг зүүн өмнөд азийн бүсийн B хэсэгт Индонез, Шри Ланкын багуудтай өрсөлдөнө.
Шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын электрон спортын холбоо /MESA/ болон Монгол сагсан бөмбөгийн холбоо /MBA/ хамтран сонгожээ.
Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Starboy (Багийн ахлагч)
Big Gee
Mango
Sake
Amaraa
Telmen
Tsoogii
Эх сурвалж: MESA