Нийгэм

Н.Түвшинбаярыг өнөөдөр саатуулах уу?

 

Өнгөрсөн баасан гарагт олимпийн аварга Н.Түвшинбаяр, аймгийн начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн. Э.Энхбатыг хувьд ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.

Хэрэг гарсны маргааш Н.Түвшинбаярыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс саатуулан, мэдүүлэг авсан. Улмаар түүнийг 48-72 цагийн хугацаанд саатуулах хүсэлт гаргасан юм.

Гэвч Н.Түвшинбаяр нь тархиндаа дотуур гэмтэл авсан эмчлүүлэх шаардлагатай учир саатуулаагүй, эмнэлэгт хүргээд байгаа юм. Харин өнөөдөр түүний биеийн байдлаас шалтгаалан саатуулах эсэх асуудлаар шийдвэр гарах юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!