Нийгэм

Шуурхай мэдээ:2021.04.04: Шинээр 620 хүнээс халдвар илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 12,235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,392 болсон.
  • 117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан.

Халдварын улмаас 2,107 хүн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 1,822
  • Хүндэвтэр 22
  • Хүнд 51
  • Маш хүнд 9 хүн байна.

Та бүхэн хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг зөвлөж байна” гэлээ.

Өнөөдөр 620 тохиолдол бүртгэгдэж байгаа нь Монгол Улсад COVID-19-ийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол батлагдсан өдөр болж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!