Нийгэм

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг баривчлаж, мэдүүлэг авч байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байгаа аж.

Цагдаагийн алба хаагчид түүнийг өнөөдөр “Интермед” эмнэлгээс очиж баривчилжээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 2-ны орой Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хүнд гэмтээн, өөрөө “Интермед” эмнэлэгт эмчлүүлж байсан аж.

Эх сурвалжийн хэлснээр, хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулах үндэслэл бүрдсэн ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги цар тахлаас шалтгаалан гаднаас хүн оруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн хохирогч болох Э.Энхбатын биеийн байдал маш хүн байгааг хэллээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!