Нийгэм

Төрсөн аавынхаа гарт 11 жилийн турш бэлгийн хүчирхийлэлд байсан эгч дүүсийн мэдээллийг хүргэж байна.

Сонгино Хайрхан дүүргийн 21 дүгээр хороонд төрсөн аавынхаа гарт 11 жилийн турш бэлгийн хүчирхийлэлд байсан эгч дүүсийн мэдээллийг хүргэж байна.

Хаалттай хаалганы цаана аав нь өөрийн төрсөн хоёр охиныг байнгын бэлгийн дарамтад байлгадаг байжээ. Энэхүү асуудал энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Хүүхэд хамгааллын төвд 17 настай охин очиж, бүх болсон явдалыг өөрийн биеэр өргөдөл гаргаж өгсөнөөр ил болжээ.

Хэргийг товч танилцуулбал, зургаан настай охин 17 нас хүртлээ буюу 11 жилийн хугацаанд төрсөн аавынхаа хүчирхийлэлд байсан. Энэ хугацаанд хохирогч охин нэг удаа жирэмсэлж, үр зулбаж байсан харамсалтай мэдээлэл байна.

Охины дүү 10 настай. Мөн аавынхаа хүчирхийлэлд олон жил зовж өсчээ. Энэхүү хэргийг нэгэн иргэн хууль шатны байгууллагад хандаж өргөдөл өгсөн байна. Ингэснээр Улсын мөрдөн байцаах газар хүчирхийлэлд өртсөн эгч, дүүсийг олон жил нуун дарагдуулж бэлгийн хүчирхийлэлд байлгасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдуулан сэжигтэнг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Хэдий Хууль хүчний байгууллагаас шалгаж эхэлсэн боловч охидын аавыг цагдан хориогүй байгаад гомдолтой байгааг ар гэрийнхэн нь мэдээллэж байна.

Уг асуудлаар хохирогч  охидын ар гэрийн хүн өөрийгөө нууцалж мэдээлэл өгөхийг хүссэн юм.

-Охидыг төрсөн аавынхаа гарт бэлгийн хүчирхийлэл болон дарамтад байгааг анх яаж мэдсэн бэ?

-Он гараад гурван сарын эхээр мэдсэн. Аав ээж дээрээ очих гээд 17 настай охин Партизан явсан. Тэндээс найз бандитайгаа ирж хүүхдийн 108 утсанд мэддэгсэн. Дараагаар нь хүчирхийллийн төвийн байранд саатуулагдаж, өнөөдрийг хүртэл тэндээ байгаа. 17 настай охин өөрийн төрсөн дүүгийн хамт бүх хэргийг бичиж өргөдөл өгсөн. Тэр нь цагдаагаар шалгадаад явж байна.

-Хууль хүчний байгуулагад бага насны хүүхдийг удаан хугацаанд бэлгийн хүчирхийлэлд байлгасан энэхүү сэжигтэнг саатуулан шалгах ёстой байдаг. Тийм хуулийн заалттай. Яагаад саатуулагдаагүй байгаа юм бэ. Мөрдөгчтэй нь уулзсан уу. Ямар мэдээлэл өгсөн бэ?

-Мөрдөгчтэй нь уулзаагүй.

-Өнгөрсөн хугацаанд эгч дүүст зан характер болон гадна төрхөд бэлгийн хүчирхийлэлд өртөж байж болзошгүй шинж тэмдэг илэрч байсан уу?

-Эмнэлэг, шүүх шинжилгээний байгууллагаас тодорхой гарч ирнэ байх. Эгчийнх нь шүүх шинжилгээний хариу гарсан гэж байсан. Дүүгийнх нь гараагүй байгаа.

-Охидууд хичээл сургуульдаа тогтмол явж чаддаг байсан уу. Энэ хугацаанд гэрээсээ дайжих гэх мэт үйлдэл хийдэг байсан уу?

-Тогтмол хичээл сургуульдаа явдаг байсан.

-Өөр онцлох шинж тэмдэг илэрч байгаагүй юу?

-Архи уухаараа л зодож нүдээд, бэлгийн дарамт үзүүлдэг байсан.

-Сэжигтэн буюу охидын аав одоо хаана байгаа вэ?

-Одоогоор надад аавынх нь хаана байгаа тухай мэдээлэл байхгүй байна.

-17 настай охин хамгаалах байранд байгаа юм байна. 10 настай охин одоо хаана байгаа вэ. аюулгүй байгаа юу?

-Сайн хэлж мэдэхгүй байна.

-Та цаашдаа юу хийе гэж бодож байна вэ?

-Хууль хүчний байгууллага хуулийнхаа дагуу шийднэ байх гэж бодож байна.

-Ээжийнх нь хувьд энэхүү 11 жилийн хугацаанд ямар нэг сэжигтэй зүйл анзаарсан ч дарамтад байсан байж болох зүйл ажиглагдаж байсан уу?

-Үгүй ээ. Огт мэдэгдээгүй. Би хөдөө малаа гээд л явдаг байсан.

-Ариа ч ийм байдалд хүрнэ гэж бодоогүй байх…

-Бодоогүй. Ер нь гадны хүн харсан ч их хэцүү амьдралтай. Гэрийн эзний хувьд эрх дарх эдэлчихсэн хүн.

-Бидний яг зогсож буй газар сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо. Уг хорооны хэсгийн байцаагч хариуцсан дүүргийнхээ бага насны хүүхдүүдэд анхаарал халамж тавьж байх үүрэгтэй. Энэ хүн өмнө нь танай гэр бүлээр орж асуумж зөвлөгөө авч байсан уу?

-Үгүй. Огт авдаггүй. Нэг ч удаа ирж байгаагүй. Архи дарс уугаад цагдаа дуудахад олон нийтийн газар хэв журам зөрчөөгүй гэх хариулт өгөөд тоодоггүй.

-11 жил байгагүй хугацаа шүү дээ. Бэлгийн хүчирхийлэл өртсөн бага насны хүүхдүүдийг насан туршийн даван туулагч гэж дэлхий нийтэд хэлдэг. Цаашдаа сэтгэл зүйн удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа байх…

-17 настай охины хувьд бие нь их муу байгаа. Багаас нь хамт амьдарч байгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна. Татаж ундаг болсон гэж сонссон.

-Хичээлдээ тасралтгүй явж байсан гэдгийг нь баталж чадах уу?

-Явдаг байсан гэсэн. Улаанбаатарт сурдаг. Яг ямар сургуульд явдаг байсан гэдгийг нь мэдэхгүй байна.

-Одоо ээжийнх нь сэтгэл санаа ямар байгаа вэ. Өнгөрсөн хугацаанд охид нь хүчирхийлэлд өртөж байсныг мэдэж байсан уу?

-Их тайван бус байгаа. Ээж нь хотруу авч явсан. Хаана байгааг нь мэдэхгүй байна.

tsahiur.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!