Нийгэм

Шадар сайдын эрх эхнэрт үйлчилдэггүй Онц дэглэм, Охинтойгоо сүүлчийн удаа уулзах гэсэн ээжид ямар хатуу үйлчилсэн гээч?

Шадар сайд С. Амарсайханы гэргий Ч. Ичинхорлоо ХӨСҮТийн тусгаарлалтын бүсрүү дур зоргоороо орж гардаг тухай мэдээлэл өчигдөр  оройноос хойш хүчтэй шүүмжлэл дагуулав. Энэ цаг үед эрх мэдэлтний эрх “ХАТАН  ОНЦГОЙ ДЭГЛЭМ” зөрчин ХӨСҮТ-ээр хэсч Бохир завааныг нь гайхан дуу алдаж “БИ Буцаж гарна” гэж эмч, эмнэлгийн ажилтнуудыг баахан чирэгдүүлж байгаа явдлын хэн ч зүгээр өнгөрч чадахгүй .

Ялангуяа энэ цаг үед. Энэ бусармаг явдлыг дэлгэн асуудлыг булзааруулан ээрч мууран түгдчих С. Амасайхан даргаас тод хариулт нэхэх ёстой. Дэглэмээ сахихгүй байна хэмээн ард түмнээ адлах хэрнээ дэлгүүр хэсч байгаа юм шиг халдварын голомтод гэр бүлийнхнээ эрх дураар нь тавин гэдэг огцорсон ч багдах асуудал биз

Гэтэл амьдарлынхаа сүүлийн жилүүдийг хорт хавдартай тэмцэж өнгөрүүлсэн эх сүүлчийн удаа охин үрээ харах хүсэл тээн эх орноо зорьж ирээд ХӨСҮТийн хүйтэн хананы дотор цурхирч уйлсаар хорвоогоос хальж байв. Олон сар, жилээр ээжийгээ санан бэтгэрсэн тэр бяцхан охин эргэлтийн жижиг цонхоор эхийнхээ гарыг ч атгах эрхгүй байсаар байгаад хагцаж билээ

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!