Нийгэм
2021.03.25: 285 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 5,895 боллоо
Өчигдөр улсын хэмжээнд 13,456 сорьцод шинжилгээ хийхэд 285 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 5,895 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 97 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,044 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 1,391 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-1,169,
Хүндэвтэр-195,
Хүнд-21,
Маш хүнд-6 хүн байгаа юм.