Зөвлөгөө

Гэр орондоо аз хийморь, эерэг энерги дуудах Монгол зан уламжлал, шэйрлээд аваарай

Монгол хүн шүтээнтэй. Энэ шүтээнээ сэтгэлдээ оршоогоод зогсохгүй, үйлдэн бүтээдэг. Таван мах бодь, 42 суудалд шүтэн барилдсан энэ бие, эгэлгүй ертөнцийн амьдрал тайван амар амгалан болтугай хэмээн залбиран сүсэглэдэг билээ.

Тийнхүү лагшангийн, зарлигийн, бодь суврагын шүтээнийг тахидаг. Энэ гурван тахил байж гэмээнэ ариун бүрэн шүтээн болдог юм.

Лагшангийн шүтээн нь дээд язгуурын бурхад, бурхан багш багтдаг амин шүтээн учраас бурхдын хөрөг, бурхдын орныг дэлгэсэн наамал хатгамалыг тахидаг. Тахихдаа билэг ерөөлийг бодно. Гэрийн эзний мах бодийн шинжээр бурхдыг залдаг.

“Миний хань, үр хүүхдүүдийн эцэг, энэ гэрийн эзэн маань таван улаан мэнгэтэй. Таван улаан мэнгэнд бурхан багш оршдог учраас бурхан багш манай лагшангийн тэргүүн юм” гэж үздэг. Өвөг дээдсээс өвлөж үлдээсэн эд өлгийн зүйлийг ихэд нямбайлна. Яагаад гэвэл үеийн үед цагийн цагт буян хураасан их үйл гэж сөгддөг.

Харин шүтээний хоёр дахь бүтээл болсон зарлигийн шүтээнд судар ном багтдаг учраас айл бүр судар номыг залдаг учиртай. Айлд сандуй, алтангэрэл судар байхад сайн. Ногоон дарь эх, цагаан дарь эхийг залах нь айл бүрт ерөөлтэй. Айл болгон өөрийн сонголтыг хийж судар номын баримталдаг лагшангийн шүтээнээ залдаг.
Түүнчлэн энэ шүтээнд бодь суварга хэрэгтэй. Бурхан багшийн тэнгэрээс бууж нирваань дүрийг олон хүртэлхийг харуулсан 8 суваргаас бодит дүрийг олсон суваргыг Монгол айл гэртээ тахидаг уламжлалтай. Цагаан өвгөнийг айл бүр гэртээ тахих нь сайн юм.

Ийм лагшин, зарлиг, бодь шүтээн байж гэмээн Монгол айлын шүтээн болдог ёс аж.

Монголчууд цог золбоог доройтуулдаг эд зүйлсээс цэрвэдэг. Гэртээ мал амьтны зураг, эд зүйлс агуулахыг цээрлэнэ. Чоно, нохой, бар, ирвэс гэх мэт доод язгуурын төрөл хүний жаргалаас хугасалж хэрүүл маргаан дэгдээж өвчин зовлон дууддаг гэж үздэг.
Харин морийг ихэд дээдлэнэ. Учир юу вэ гэвэл таван мах бодиос амь баригч хийг сэтгэлийг хөлөглөсөн хий гэж үзэн хийн морийг дээдлэдэг. Айл гэрийн аз хийморийн орон зайг цог хийморьтой адуу морь, эвтэй дөрвөн амьтан тумбааш байх ёстой эд зүйл хэмээн үздэг юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!