Нийгэм

Эхнэрийн заавраар нэвтрүүлэгийн хөтлөгөч А.Миеэгомбо “Зодог тайллаа”

NTV телевизийн шилдэг шоу нэвтрүүлэгийн хөтлөгч А.Миеэгомбо “зодог тайллаа Тэрбээр тус шоуг хөтлөхгүй гэдгээ албан ёсоор зарлажээ. Тэрбээр цахим хуудсандаа : “Канадын франчайз “Ахлах тогоочийн заавраар хоолны шоунаас Францын франчайз нэвтрүүлэг “Эхнэрийн заавраар хүртэл уйгагүй явсан 4 жилийн минь хөтлөгчийн аялал энэ хүрээд өндөрлөж байна.

 

4 жилийн хугацаанд Миеэ нь NTV телевизийн авъяаслаг, хөдөлмөрч хамт олныхоо хамтаар гар, сэтгэл нийлж, нийт 5 улирал (Season), 70 дугаарын ард амжилттай гарч, Хоолны шоуны төрөлд Монголын телевизүүдээс манлайлагч нь болгохоор тэмүүлсэн, түүндээ ч хүрч чадсан гэж боддог.
Юуны өмнө нэвтрүүлэгт маань, цаашлаад NTV-д, эцэст нь өчүүхэн надад итгэж, хүрэлцэн ирж оролцсон олон сайхан зочиддоо, үзэгчиддээ гүнээ талархаж буйгаа уламжилъя. Та бүгдийн минь нэр, нөлөө, хүч хөдөлмөр бидний нэвтрүүлгийг чимдэг шүү.
“Цагийн юм цагтаа гэж ардын сайхан үг бий. “Эхнэрийн заавраар нэвтрүүлгийн маань 3-р улирлын дугаарууд, шинэ хөтлөгчтэйгээр үргэлжилэн үзэгч таньд хүрэх болно.

Төдийгөөс өдий хүртэл, чармайн хийсэн кино, нэвтрүүлгүүдийг минь үзэж, алдаа оноог маань засаж залруулан үргэлж дэмнэж тусалж ирсэн өргөн олон үзэгч түмэндээ гүнээ талархаж явдаг шүү хэмээн талархлаа илэрхийлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!