Нийгэм

ХАЛДВАРЫН ТОО ӨДӨРТ 200-ГААС ДЭЭШ ГАРВАЛ БҮХ НИЙТИЙН ХӨЛ ХОРИО ТОГТООНО

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дархлаажуулалтын явцыг танилцуулав. Тэрээр “Сүүлийн олон хоногийн турш нийслэлд өдөрт 120-150 тохиолдол илэрсээр байна. Дархлаажуулалтад хэт итгээд, бусад арга хэмжээг орхигдуулаад байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулав.

“Бид хөл хорио тогтоохгүйгээр халдвартай тэмцэх ажлаа үргэлжлүүлж байна. Хөл хорио тогтоох нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Гэвч өдөрт 200 болон түүнээс дээш тохиолдол батлагдвал улаан түвшин рүү орно. Энэ үед хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй” гэв.

ХӨЛ ХОРИОНЫ ТҮВШИНГ 4 ӨНГӨӨР ИЛЭРХИЙЛНЭ

Иргэдээс авсан ярилцлагаар УОК-ын шийдвэрүүд ойлгомжгүй байна гэсэн байна. Тиймээс цаашдаа дөрвөн өнгөөр түвшинг ангилахаар шийдсэн юм. Аймаг, орон нутаг, хороолол, дүүргүүдэд дараах өнгийн тэмдэглэгээг хийнэ.

Ногоон өнгө буюу 1-р зэрэг ногоон бүс: Сануулга өгч,  мэдээлэх үе. Өвчний тархалтыг хумин тогтоосон.  Ногоон бүс буюу халдваргүй газрууд гэсэн үг. Гэхдээ гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй.

Шар өнгө буюу 2-р зэрэг. АНХААРУУЛАХ. Өдөр тутмын бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалтыг зогсоож байгаа ч олон нийтийн дунд тархах эрсдэлтэй. Өдөр тутмын бэлэн байдал буюу анхааруулах өнгө. Өрхийн гишүүдийн дундах халдварын тоо өсөж байгаа. Нэг эсвэл түүнээс олон хоорондоо хамааралгүй халдвар, кластер бүртгэгдсэн.

Улбар шарөнгө буюу 3-р зэрэг: ХАТУУ АНХААРУУЛГА. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг. Нийгмийн бүлэг тодорхой хүрээлэлд халдвар тархсан. Хэд хэдэн кластерт халдвар бүртгэгдсэн.

Улаан өнгө буюу 4-р зэрэг: ШААРДАХ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалт маш хурдтай үргэлжилж байгаа, халдвар бүх нийтийг хамарч, газар авсан.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!