Нийгэм

Дуучин С. Гантогоогийн дүүг занхийлж, дарамталж, зодсон сурагчдад ЭРҮҮГИЙН хэрэг үүсэгжээ.

Дүүгийнхээ асуудлаар цагдаагаар явж байна.Шокноосоо гарч чадахгүй л явж байна.Уур хүрч байна.Дотор бачимдаж байна.Бид ямар нийгэмд амьдраад байна вэ
Өнөөдрөөс эхлэн хэрэг прокурорт шилжин эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж эхэллээ.
Баримтууд болон нэр, байршил зэрэг хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэж болохгүй гэж цагдаа хэллээ.Хамаагүй нэр устай оруулж болохгүй учир өчүүхэн хэсгийг орууллаа.
Маш бүр маш олон эцэг эхчүүд өөрийн өсвөр насны хүүхдүүдийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, заналхийлэл, дээрэлхэлт, зодуур, үзэн ядалтын хохирогч болсон тухай мэдээллийг надад ирүүлж байна.
Ямар эцэг эхчүүд нь нийгэмд яргачин, хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн, айлган сүрдүүлэгч, заналхийлэгч нарыг бэлдээд байна вэ
Эцэг эхчүүд, асран хамгаалагч, багш нар та хэд яагаад хүүхдүүддээ, сурагчиддаа анхаарал тавихгүй байна вэ
Яг үнэндээ хүмүүжилгүй яргачин, бэртэгчин, газ үнэрлэдэг, энэрэх сэтгэлгүй болж өсөн томорч байгаа энэ хүүхдүүдийн буруу бус цэвэр эцэг эхчүүд та нар энэ нийгмийн эсрэг аймшигтай үйл хэрэг үйлдэж байгаа бус уу
Өсвөр насныханы энэ муухай үйлдэл нь хэн хэнд нь ирээдүйн амьдралд нь асар том толбо болон үлдэнэ шүү дээ.Юм бодооч ээ  Боловсролын яамныхаан Багш нараа Эцэг эхчүүдээ  Асран хамгаалагч нараа
Яагаад сургууль болгон сэтгэл зүйчгүй байна вэ
Яагаад ар гэр болон, сурагчдын судалгаа явагдадгүй юм бэ
Яагаад одоо хүртэл сургуулийн орчин болон хэрэг гардаг цэгүүд бүрэн камержаагүй байна вэ.
Яагаад багш нар(анги удирдсан) сурагчидтайгаа сайн ажиллахгүй байна вэ.
Өсвөр насны хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд хэрхэн ажиллаад байна вэ. Хаана байна вэ.
Дүү минь хэлж байна “Ашгүй азаар корона гарч хэсэг ч гэсэн заналхийллээс, айдас хүйдсээс холдох болсон” гэж мэдүүлж байна шүү дээ.Бусад аймшигтай зүйлийг бичихээс ч айж байна.Юу гэсэн үг вэ
Хэзээний хүчирхийлэгч болсон, дээрэлхүү болсон, өрөвч сэтгэлгүй хүүхдүүд(мафижсан бүлэг) сургуулийн болон сошл орчинд маш олон үеийнхээ найзууд, ангийнхаа хүүхдүүдийг асар ихээр заналхийлж, хүчирхийлж, сэтгэл санааны дарамт үзүүлж цаашлаад сургуульдаа очих дургүй, сурах хүсэлгүй болгож айдас хүйдэст оруулж байна шүү дээ.
Магадгүй амь насаараа хохирч болохоор байна шүү дээ Үнэндээ бодитоор болсон зүйл бол үнэхээр ой тоонд оромгүй аймшигтай зүйл болсон байна лээ.Ээ бурхан минь.
Би цагдаагаас асуулаа.Хүүхэддээ анхаарал тавьдаггүй, нийгмийн эсрэг аймшигтай хүмүүсийг бэлдэж буй эцэг эхэд хариуцлага тооцох ямар ч боломж хуулийн заалт байдаггүй юм байна.
Би зөвхөн өчүүхэн хэсгийг л бичлээ.
Зураг тайлбартай байгаа.Хамтран ажиллах хувь хүмүүс төрийн болон төрийн бус байгууллагууд байвал нээлттэй шүү.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!