Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Тэртээ тэргүй энэ танхимын талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байгаа. Их Хуралд орж ирж хамгаалагддаг

Өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөхөөр болсон. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгээс нэр дэвшиж ялалт байгуулсан ч тангаргаа өргөж чадаагүй. Учир нь түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр хууль хяналтынхан саатуулж, улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноосон юм. Харин Улсын дээд шүүх хэргийг дахин хянаж үзэх нь зүйтэй хэмээн прокурорт буцааснаар тэрбээр энэ сарын 3-ны өдөр суллагдсан юм.

Тангараг өргөх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралд оролцож, Ж.Эрдэнэбатыг тангараг өргөж, УИХ-ын гишүүн болох эрхгүй хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр Өнөөдөр авлигатай тэмцэх нөсөр ажлаа эхлүүлээд явж байна.  Ж.Эрдэнэбат бага залуугаасаа эхлээд л аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайдаар ажилласан хүн. Одоогийн нөхцөл байдлаа тайлбарлах болов уу гэж бодож байна. Хариуцлагыг ухамсарлах хэмжээний албан тушаал дээр байсан хүн учир холбогдсон хэрэг чинь шийдэгдээгүй байгаа энэ үед яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу.

Одоогийн УИХ-ын гишүүдийн тал нь гэмт хэрэгтэн. УИХ-д орж ирж хамгаалагдсан.  Түрүүчийн УИХ ч гэсэн ийм байсан.

Тангарагаа өргөхөө жаахан хүлээчихэж болохгүй юу. Ёсзүй ярьж байна

 Ил байгаа мэдээллээс харахад, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа өөрийн хамаарал бүхий компанидаа гарын үсэг зурж, лиценз олгосон. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор.  Энэ бол арай болохгүй зүйл. Хэрэг үүсэж, шалгуулсан. Миний ойлгож байгаагаар энэ хэрэг мөрдөн байцаалтад явж байгаа.

Хэрвээ Ерөнхий сайд болонгуутаа өөрийн хамаарал бүхий компанидаа газрын үсэг зураад л  газрын баялагын лицензүүдийг аваад байх боломжийг олгоод байх юмуу.

Сая УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн. Г.Занданшатар дарга шударга ёсны талаар баахан үг хэлсэн. Тангараг өргөх ёслол энэ үгтэй чинь уялдаж байгаа юмуу. УИХ-ыг бага ард түмний төлөөлөл гэж ярьдаг. Гэвч сонгууль мөнгө болсон. Сүүлийн 20 жилийн бодлогын улмаас иргэд ядуурсан. Зориудаар ядууруулж, халамж өгдөг болсон. Тиймээс энэ УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон шүү.

Залуугаар Сангийн сайд, Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбат юм бодсон байлгүй дээ.

Коронагаар улстөржихгүй байя гэж МАН-ынхан яриад гарсан. Тангараг өргөх ёслолоо Ж.Эрдэнэбат өөрөө хойшлуулж болдоггүй юмуу. Ямар үзээгүй юм биш. Хүн болгонд олдоод байдаг боломж биш ч Монгол төрийн өндөр дээд албан тушаалуудыг хар залуугаараа л хашсан шүү дээ. Эмгэнэлт жүжиг болох гээд байна.

Тэртээ тэргүй 3 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Шүүхийн шинэчлэлээр УИХ, Засгийн газар бүгдийг авсан. Санаа зовох хэрэг байхгүй. Тиймээс хэргээ нэг тийш нь болгочихоод орж ирж болдоггүй юмуу.

Өнөөдөр УИХ-ын гишүүн, сайд нар хэзээ ч айл ухаж, хүн зодоод явахгүй. Газар дээрээ баригддаг гэх хуулийг энэ УИХ санаачилсан. Цагаан захтнуудын үйлддэг гэмт хэрэг бол гарын үсэг. Гарын үсэг нь газар дээрээ үйлдсэн гэмт хэрэг гэдгийг нь нотолдог. Энэ арай өөр шүү.

Ж.Эрдэнэбат өөрөө 31 хувь, дүүн нь 69 хувь эзэмшдэг компанидаа өөрөө гарын үсэг зурж, лиценз авсан.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!