Нийгэм

Элбэгдорж: Х.Баттулгыг ядарч явахад нь аягүй бол би л өмөөрч үг хэлнэ.

 

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар нэр бүхий сэтгүүлчидтэй “Туушин” зочид буудлын хурлын танхимд ярилцаж, түүнийгээ өөрийнхөө албан ёсны Facebook хуудсаар шууд дамжууллаа.

“Монгол улс ШХАБ дах ажиглагчийн байр сууриа ахиулах ямар ч шаардлага байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа тохой барина, тэгээд тэвэрнэ. Энэ тэврэлтээс монгол улс гарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадна, харин Монгол Улс хаалгаа ч олохгүй. Монгол улс ШХАБ орно гэж байхынхаа оронд Хятад, Орос, Монголын гурван талт уулзалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй”
“Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай тийм найз л юм бол УБТЗ-ын Оросын талын 50% монголдоо аваад ир. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүл л дээ”
“Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг авах хэрэгтэй. Ерөнхийлөгч бол Монгол улсыг гадаадад төлөөлөх эрхтэй л хүн”
“Х.Баттулгатай итгэл үнэмшилээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Түүнд хулгайчын нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгайч нар л олддог”
“Би Ерөнхийлөгч байхдаа МУ-ын төрийн намын тухай хуулийг тэр чигт нь өөрчлөх хуулийг санаачилж оруулсан ч батлаагүй. Шилэн дансны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна. Монголын төр өнөөдөр хариуцлагагүй байна, хийх ажил их байна. Монгол улс ардчилал гэсэн хаягтайгаа л үлдсэн. Тиймээс өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамтарч ажиллая гэдгээ хэлдэг.”
“Би ерөнхийлөгчийн албанаас буухдаа Х.Баттулгад ширээн дээр захиа үлдээсэн. Найман жил ажилласан туршлага дээрээ үндэслэн захиа үлдээсэн уншсан байх гэж найдаж байна”
“Х.Баттулга Монголын ардчилалд, Монголд хорлонтой зүйл хийэ байгаа учраас л би хатуу үг хэлээд байгаа юм Улс төрөөс хол өөр ажил хийгээд явж байгаа бол би ийм хатуу үг хэлэхгүй. Бизнесээ хийгээд, жүдогоо дэмжээд, хөшөө мөшөөгөө бариад гүйж явахад бол манай хүн тэр чиглэлд чадвартай боломжтой хүн шүү дээ”

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!