Нийгэм

Нам төрөөр олон жил явсан У.Хүрэлсүх хэзээ хэрхэн Хурандаа болсон бэ?

 


Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн) нь Монгол Улсын улс төрч, Ерөнхий Сайд асан, МАН-ын дарга. 2016 оны 7 сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

2020 оны 07 сарын 02-ны өдрийн УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүх-ийг дахин улираан Монгол Улсын Ерөнхий Сайдад 98.5 хувийн саналаар томилов.[1] 2021 оны 01 сарын 21-ны өдөр МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Монгол улсын түүхэнд анх удаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөн УИХ-ийн гишүүд энэхүү саналыг 95 хувийн саналаар огцруулав

Төгссөн сургууль, мэргжил
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын Асуудал Эрхэлсэн Монгол Улсын Сайд
2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн.
2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Монгол Улсын Шадар сайд
2017 оноос Монгол Улсын Ерөнхий Сайд
2017 оноос Монгол Ардын Намын дарга

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!