Нийгэм

Цуутай бүсгүй ХУЛАН юуны төлөө 60 настай Өвөрмонгол эрийг сонгов.

Х-Түц хамтлагаасаа гарсан, дорвитой уран бүтээл хийхгүй яваа жүжигчин бүсгүй Хулан ийнхүү харийн бэр болох гэж байгаа бололтой. Түүний энэ удаагийн сонголт нь 60 гаруй настай Соёлтхүү хэмээх өвөрмонгол эр юм. Түүгээр ч барахгүй Б.Хулан тун удахгүй нярайлах гэж байгаа сурагтай.

Харин Монголын цуутай сайхан бүсгүйчүүдийн нэг Б.Хуланг авч суусан өвөрлөгч эрийн тухайд нэлээд хүүхэмсэг нэгэн гэнэ. Хятад Монгол бизнесменүүдийг холбож бизнес жуулчлалаар мөнгө олдог Соёлтхүү нь 60 насыг хэдийнэ зооглосон ч манай урдаа барьдаг хөөрхөн бүсгүй Б.Хуланг авч суусан нь нэлээд жаатайг харуулж байгаа юм.

Гэхдээ мөнгөнд нь л хууртаж суулаа гэх томъёолол Б.Хуланд зохихгүй болов уу. Ядаж л рекламанд тоглож, байгаа авъяасаа худалдаад идчих чадалтай Б.Хулан мөнгөөр дутахгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр 60 настай өвөрлөгч эрд сэтгэл алдарсан гэвэл бас л итгэмгүй. Халх Монголын ханхар сайхан эрчүүд хаа сайгүй байхад өвгөрсөн өвөрлөгч эрд Б.Хулан сэтгэл алдарч явах нь юу л бол. Тэгэхдээ үр хүүхдийг нь төрүүлэх дээрээ тулж хэвлийдээ тээж яваагаас үзвэл Б.Хуланг татах ямар нэгэн хүч Соёлтхүүд байдаг бололтой.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!