Нийгэм

Хаяг андуурч зүүв зүгээр гэртээ боорцог хайрч байсан 3 иргэнийг халдварын голомтруу зөөвөрлөжээ

Эрүүл мэндийн яам одоо болтол үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй үйлдлүүдийг ар араасаа гаргасаар байна. Гэтэл бид цаг тухай бүрд тэдний хэлсэн ярьсан болгоныг ягштал биелүүлдэг. Шинжилгээний хариу эерэг гарсан хүний ар гэрийн тусгаарлах гэж байгаад хаягаа андуураад зүүв зүгээр гэртээ боорцог хайрч байсан 3 иргэнийг тусгаарлаад өвчний голомтруу аваад явдаг үлгэр бас гарлаа.

Тэдний хөхтэй явдлууд энэ хүрээд дуусахгүйн бололтой. Халдвар аваад 3 хонож байгаа мөртлөө эмнэлэгт очиж чадаагүй яахаа мэдэхгүй нийтийн байранд амьдардаг сандарсан иргэн бас саяхан ярилцлага өгч байсан. Лавлаж асуухаар өрөө дүүрсэн сул ор байхгүй гэх шалтаг өгч байсан. Сүүлдээ утсаа ч авахгүй. Албаар халдвар тараах гээд энэ мэтийн жүжиг тавиад байдаг юм болвуу гэлтэй ямартай ч Эрүүл мэндийн яам ажлаа хэр хийдэг нь энэ мэт санамсаргүй ч юм уу санаатай ч юм уу үйлдлүүдээс нь харагдаж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!