Нийгэм
Цасан болон шороон шуурганд өртсөн 590 хүнээс 579-ийг нь эсэн мэнд олоод байна.
Эрэн хайх ажиллагааг цагаар харвал: /2021.03.15/
- 10:00 цагийн байдлаар Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан. 81 иргэнийг хайж байна.
- 13:00 цагт өгсөн мэдээллээр 565 хүнийг эсэн мэнд олж, 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэсэн билээ.
Харин 17:00 цагт ирсэн мэдээллээр Архангай аймагт нэг, Дундговь аймагт 9 иргэн нас барсан байсан гэв.
Өөрөөр хэлбэл, алба хаагчид 590 хүнээс 579-ийг нь эсэн мэнд олсон бөгөөд 17:00 цагийн байдлаар хүний тоо 10 болж, Сүхбаатар аймгийн нутагт нэг иргэнийг хайж байна.