Нийгэм

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэжээ…

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар Төрийн ордны их танхимд болсон. Үүний дараа МАН дарга У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд 21 аймаг, 9 дүүргийн Засаг нарыг хүлээн авч уулзсан байна.

Намын дарга энэ үеэр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Хэрэв намын гишүүд та бүхэн минь дэмжвэл миний бие 2021 Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард доод дунд шатны төрийн албан хаагчдын буруутай үйлдэлтэй холбогдуулан танхимаа тараасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа оржээ.

Хуулийн дагуу намууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ санал авах өдрөөс 40 хоногийн өмнө нэр дэвшүүлж, гурав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!