Нийгэм

Дэлгэрмөрөн охинтойгоо хамт нэгэг эмэгтэйд цэцэг, дээл бэлэглэжээ

Энэ гоёмсог цэцгийн “Мөнхөрөө” хэмээн нэрэлдэг юм. Тасалгаанд болон байгаа орчиндоо цэвэр агаар хүчилтөрөгчийг ялгаруулж ургадаг амьд цэцэг билээ.

Дээгий нь Зөөсийтэйгөө хамт “Мөнхөрөө” цэцгээ нэгэн яруунхан ээжид хүргэж өгсөн юм. Учир нь  тэр ээж миний төрсөн дүү Т.Дэлгэрмөнхийн тухай бичсэн түүхтийг уншаанд  түүний сайхан гэргий, миний эрхэм бэр дүү Ш.Очирмаад минь торгон дээл хийж өгөх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Сайхан сэтгэлтэй уран ээж маань хэлсэн ярьсандаа яг л байж бидэн хоёр өнөөдөр болзож байгаа нь энэ Учир нь уран ээж бидэн 2 өхөөрдөм хөөрхөн гурван үрийн эх, төрмөл хэл ярианы хөгжилгүй миний миний хайртай дүүгийн сахиусан тэнгэр, манай гэр бүлийн хүндэт бэр Ш. Очирмаа дүүгээ баярлуулах гэж 10 гариу хоногийн өмнөөс бэлдсэн нь өнөөдөр биелэлээ оллоо.

Хайртай дүүнгийнхээ эхнэрийг хэдэн см өндөртөй, хэдэн кг жинтэйг нь мэдэхгүй ч хэрхэн тэвчээртэй мундаг гэргий болхыг Дээгий мэддэг болхоор баярлаад ханашгүй маа

Тэр маш ихээр баярласан.Ийм гайхамшигтай гэгээхэн үйлийг бүтээсэн уянга цагаан хуруутай уран ээжийн нэрийг Ванчиндоржийн Цагаан хэмээдэг юм байна.Лавшруулаад сайхан танилцаж хууч хөөрөлдөн зогсоход миний сайхан ээжийн төрсөн нутаг болох Ховд аймгийн Дарви сумын уугуул “Сутай” хайрханы ааг Довчин гуайн зээ охин болохыг мэдэж Олхонудын удмаараа дахин бахархаж өмөлзлөө.

Ээж минь байсансан бол яг л ийм сайхан хүн байх байлаа даа.Заа ингээд хүсэж хүлээсэн гэгээлэг үйлээ Зөөсий бид хоёр нь баяр баясгалантайгаар гүйцэтгээд өргөө гэрийнхээ зүг аз жаргалтайгаар явлаа даа.
Хайр ийм л энгийн , амьдрал тийм л сайхан баярлалаа В.Цагаан эгч минь ээ.
Ах дүүсээ ийм сайхан хүмүүст бүгдээрээ урам хайрлацгаая тэд маш ихээр баярлах болно.Мэдээж миний бэр дүү Ш.Очирмаа харж байгаа.Түүнд бүүр том урам хайрлахыг Дээгий нь хүсье ээ.Үнэхээр хүчирхэг эмэгтэй гэж түүнийг л хэлдэг байх даа.Тэр эрүүл мэндэлсэн бусдын эрх чөлөөнөөс хувь дутуу ч гэлээ хэнээс ч дутаахгүй гурван хонгор үрээ эхийн хайраар дүүргэж , хүний гар харалгүй эрүүл энх тунх өсгөж яваа үнэн МОНГОЛ ЭЭЖ билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!