Нийгэм

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр 56 тохиолдлыг “18” тэрбум төгрөг зарцуулжээ

Төрийн аудитын байгууллага хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд бодит цагийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлжээ.

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 442 мянган иргэнийг хамруулж, нийт 18 тэрбум төгрөгийн зардал гаргаж, анхны шинжилгээгээр халдварын 56 тохиолдол илрүүлсэн байна.

Нийтлэг гарсан зөрчлөөс дурдвал:

  1. УОК, НОК болон холбогдох төрийн байгууллагуудын батлан гаргасан төлөвлөгөөнүүдэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах хариуцан, зохион байгуулах ажлын хэсэг, байгууллага нэгжийг томилохдоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын зохицуулалт, чиг үүрэгтэй уялдуулаагүй, хуулийн этгээд, иргэний оролцоог тусгаагүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд суурилаагүйгээс уг арга хэмжээний хэрэгжилт доод болон дунд шатанд хэрэгжүүлэх, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байдлыг үүсгэжээ.
  2. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээс өмнө хязгаарлалт тогтоох, шинжилгээ авахтай холбоотой ерөнхий мэдээллийг иргэдэд өгсөн ч зохион байгуулалтын талаарх нарийвчилсан, системтэй мэдээллээр бүрэн хангаагүй байжээ.
  3. Шинжилгээ авах байнгын цэг, явуулын баг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулсан боловч цэгүүдийн ажлын ачааллыг жигд зохион байгуулаагүй байна.

Аудитын дүгнэлтэд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хэрэгжилтэд МХЕГ, ЭМЯ, НЗДТГ-ын ХШҮХ-ээс хяналт тавьж, тодорхой зөрчлүүдийг арилгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцолж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 94 хувь, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн хөдөлгөөнийг 96 хувь хүртэл хязгаарлан дэглэмийг сахиулж ажилласан байна гэж ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР-аас мэдээлэв. 

Ташрамд хэлэхэд зарим эдийн засагч “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд ийм их хэмжээний мөнгө төлснөөс вакцин худалдаж авсан нь илүү үр дүнтэй байсан хэмээн шүүмжилж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!