Нийгэм

Тагтан дээр нь гал гарч, нэг хүн угаартжээ…

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр 6 дугаар давхарт тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 10:52 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:55 цагт очиж иргэн С-ийн 3х1 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Тус гал түймэрт иргэн Ц /65 настай, эмэгтэй/ угаартсан байсныг нийслэлийн түргэн тусламжийн төв 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!