Нийгэм

3 метрийн зайд 5 минут зогссон эмэгтэйгээс коронавируст халдвар илэрчээ

Өмнөд Солонгосын “Жонжу” хотод ахлах сургуулийн сурагч коронавируст халдвар авсан тохиолдол мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.

Тухайн хотод хоёр сарын туршид коронавирусийн халдвар илрээгүй учраас тухайн сурагч хаанаас халдвар авсан нь анхаарал татжээ. Сурагч охины хувьд гэр сургууль гэсэн маршруттай ч халдвар авсан байна. Иймээс тус хотын халдварын тархвар судлаачид, мэргэжилтнүүдийн баг охиныг хаанаас халдвар авсныг нь тогтоохоор охины банкны гүйлгээ хяналтын камерт буусан бичлэгүүд, гар утасны байршил тогтоогч зэргийг шалгаж үзтэл ажлын томилолтоор тус хотод ирээд байсан коронавируст халдвартай эмэгтэйгээс халдвар авсан болохыг тогтоожээ.

Уг эмэгтэй тухайн сурагчаас хоёр ширээний зайтай сууж ресторанаар үйлчлүүлсэн ч коронавирус агаарын урсгалаас дамжин халдварлажээ. Ийнхүү халдвар авахад ердөө таван минут хангалттай байсан гэдгийг тархвар судлаачид мэдээлж байна. Учир нь коронавируст халдвартай иргэн охиныг ресторанд орж ирснээс хойш таван минутын дараа рестораныг орхин гарчээ.

South Korea reports 38 new cases of Covid-19; 1 death - Times of India

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!