Нийгэм
ШУУРХАЙ : ЭМЯ :Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүнээс коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.