Нийгэм

Жүжигчин Д-ийн автомашинаас олдсон талийгаачийн хэргийг хаажээ

Жүжигчин Д-ийн автомашинаас олдсон талийгаачийн хэргийг хаасан тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 83 настай иргэн Д гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг 18 хоног хайсны эцэст хошин шогийн нэгэн продакшны жүжигчин Д-ийн автомашинаас олсон юм.

Талийгаач ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай олдсон бөгөөд тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дууссан байна. Улмаар тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж, хаах шийдвэр гаргажээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!