Нийгэм

ХААН банкны үйл ажиллагаанд алдаа гарч, иргэдийг хохироожээ

Өнөөдөр ХААН банкинд системийн алдаа гарснаас үүдэж, харилцагчдаа хохироожээ. 

Нэгэн хэрэглэгч “ХААН банкны АТМ-аас  бэлэн мөнгө авахаар картаа хэрэглэсэн ч авч чадаагүй. Гэтэл данснаас нь тухайн мөнгөн дүн хасагдсан гэсэн мэдээлэл иржээ.

Энэ дагуу тус банкны харилцагчийн төв рүү холбогдоход “Манайд системийн алдаа гарсан. Удахгүй таны мөнгийг буцааж, дансанд тань байршуулна гэсэн. Гэвч миний мөнгө буцаж орж ирсэнгүй. Дахин ХААН банкинд хандахад маргааш шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Яаралтай, чухал үед ХААН банк энэ мэтээр хариуцлагагүй, найдваргүй ажиллаж харилцагчаа хохироож байгаад гомдолтой байна” гэв.

Мөн энэ асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж байгаагаа хэллээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!