Нийгэм

Ч.ГАНХУЯГ: БИ ХЭНИЙГ Ч ХОХИРООГООГҮЙ…

Сүүлийн үед “Ард” койны үнэ өсөж, буурахтай зэрэгцэн олон иргэд “Ард” койн хөөс үү, хуулийн зохицуулалтгүй орчинд мөнгө угаалт явагдаж байна уу хэмээн хардах болсон. Тэгвэл энэ талаар “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

“Хөөс” гэдгээр хоосон орон зайг хэлээд байдаг. Мөнгө гэдэг ойлголт өөрөө хүмүүсийн итгэлцэл дээр тогтдог. Хүмүүс мөнгийг хадгалах, дамжуулах бүх үйл ажиллагааг итгэлцэл дээр тогтож хийдэг. Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх яриа, лекцийг би маш олон удаа хийсэн. Хөрсөө сайн бэлдсэн гэсэн үг. Энэ бол нэг хоногийн дотор бий болсон төсөл биш.

“Ард” койныг “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үйл ажиллааны орлого болон хөрөнгөөр баталгаажсан гэж ойлгож болно. Тэгэхээр “хөөс” биш. Учир нь ард койноор хүн бүхэн Ард шопоос худалдан авалт хийж болно. Хүмүүс “Номин”-гийн урамшуулал, “U point” оноонд итгэдэг шиг цаадах байгууллагад нь итгэж байгаа бол “Ард” койнд итгэж болно.

Мөн бусдаас ялгаатай нь блокчэйнд хийсэнд байгаа юм. “Ард” койны хувьд үүлэн дээр явж байгаа бүртгэлийн журнал гэсэн үг. Би блокчэйний тухай дөрвөн жилийн өмнө маш товчхон ойлгомжтой тайлбарласан “Цахим алт” нэртэй номоо гаргасан. Энэ жил дахиад хэвлэгдсэн байгаа. Түүнийг уншаарай гэж зөвлөмөөр байна.

Өнөөдрийг хүртэл надтай холбоотой ганц ч хүн хохирол гаргачихлаа, хохирчихлоо, намайг энэ хүн ингээд хохироочихлоо гэсэн гомдол гаргаагүйн шалтгаан нь би хэнийг ч хохироогоогүй. Бүгд супер ашигууд хийгээд гардаг. Есдүгээр сард манай хувьцааг 1 сая төгрөгөөр авсан хүн 10 сая төгрөгтэй болсон, 12 сарын эхний долоо хоногт “Ард” койныг зориглоод 1 тэрбумаар авсан хүн 350 тэрбум төгрөг болсон. Саятнууд тэрбумтанууд өдөр болгон төрж байгаа, болгоомжтой бай. Арилжаанд битгий оролц, хөрөнгө оруулалт хий, авсан бол авдартаа хий, тэгээд март..” хэмээн ярилаа.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!