Нийгэм

“Circle K”-д хүүхдээ хаясан эмэгтэйд 18 жилийн ял оноохоор төлөвлөжээ.

Өнгөрөгч 2020 оны аравдугаар сард “Circle K” сүлжээ дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд 22 настай эмэгтэй амаржиж, төрсөн хүүхдээ хогийн саванд хаяж явсан харамсалтай хэрэг гарсан. Эхээстөрсөн даруйдаа хаягдсан нярай ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт 11 хоног эмчлүүлж байгаад нас барсан байдаг.

Тэгвэл хэргийг мөрдөн шалгаж дуусч, хүүгээ төрүүлээд хогийн саванд хаяад явсан эмэгтэйг хэргийн улмаас нярай хүүхдийн амь нас эрсэдсэн, санаатай алах үйлдэл хийсэн зэргээр хүндрүүлэх нөхцөлтэйгөөр Эрүүгийн хэрэг үүсгэж, 15-18 жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!