Зөвлөгөө

АМАН СЕКС ХИЙСНЭЭР ХООЛОЙН ҮРЭВСЭЛ, ЭЛДЭВ ПАРАЗИТЫН ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ

АМАН СЕКС ХИЙСНЭЭР ХООЛОЙН ҮРЭВСЭЛ, ЭЛДЭВ ПАРАЗИТЫН ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ.
ДЭМБ-ийн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 85-95% нь янз бүрийн паразитын халдвар тээж байдаг гэж тогтоогдсон. 100-аад төрлийн хүнд шимэгчлэн амьдардаг паразит хорхойнуудаас хүн болгон дор хаяж 1-ийг тээдэг гэсэн үг. Эдгээрийн ихэнх нь өндөг цацдаг ба ихэвчлэн бөгс хошногоноос ялгарч байдаг. Яагаав, хялгасан хорхойтсон хүний хошного загатнадаг биз дээ! Тэгвэл загатнуулдаггүй мөртлөө өндгөө цацаж мэдэгдэхгүйгээр биед оршдог маш олон зүйлийн хорхой байдаг. Эдгээр өндөг нь нүдэнд харагддаггүй жижигхэн боловч ам руу залгигдсаны дараа өндгөн бүрхүүл нь хагарч гэдэсний хананд шигдэх эсвэл цусаар урсан янз бүрийн эд эрхтэнд очиж байрлаад шимэгчлэн өсч томордог.
Эртнээс монголчууд өөр хүний хувцас өмсдөггүй, хүний өмд хамднаас сэжиглэдэг, айлын хэцэн доогуур гардаггүй, хүний малгайнаас хүртэл сэжиглэдэг байсан ард түмэн. Олон хүнтэй энгэр зөрүүлж явдаг хүнийг бузар хэмээн жигшдэг. Хувьсгалаас хойш соёлжиж хүн болгон тустаа орны даавуу, нүүр гарын алчууртай болж, угаасан хувцсаа индүүдэж занших, усанд тогтмол ордог болсон зэрэг нь нөгөө л паразитын халдвараас сэргийлж байдаг юм байна.
Мөн одоо цагт бэлгийн замын үрэвсэлгүй хүн ховордсон цаг. Халдвар авсан л бол шинжилгээ өгөхөд эмч нарт нөгөө л олон төрлийн антибиотокноосоо уухыг зөвлөдөг. Тэр нь мөөгөнцөртүүлж өвчин үүсгэгчийг далд хэлбэрт л шилжүүлдэг болохоос бүрэн эдгээдэггүй гэдгийг Оросын зөв зүйтэй мэдээлэлтэй явдаг эмч нар хэлдэг боллоо. Далд хэлбэрт шилжсэн трихомонад, уреаплазм, гонорей зэрэг нь цусанд орж цусыг бохирдуулан дархлааг муутгадаг. Дархлаа муудвал хүн өвчлөмхий болж хавдартай болох үндэс тавигддаг. Зарим төрлийн бэлгийн замын үүсгэгч нь цусны судасны дотор талд очиж сууж судасны дотор хөндийг нарийсгаснаар цус харвалт, зүрхны шигдээс үүсгэдэг гэнэ. Мөн уреаплазм, гонорейн үүсгэгчийн хоронд бие мэдрэгшсэнээр зарим хүн үе мөчний өвчтэй болдог.
Аман секс хийхэд эдгээр бэлгийн замын халдвар нь хоолой амыг өвчлүүлдэг. Мөн бөгс хошногоноос ялгарсан паразитын олон мянган өндөг нь турсикээр нэг тарж бэлэг эрхтийг ч гэсэн бохирдуулсан байгаа. Үүнийг залгивал паразитын халдвар авах болно.Монголд ер нь бэлгийн ажил хийхээсээ өмнө усанд ордог эрчүүд өдрийн од шиг ховор. Тэгсэн мөртлөө интернетийн элдэв гаж сексийг туршиж дуурайх хүсэлтэй байдаг эрчүүд олон. Охид эмэгтэйчүүд ч гэсэн тэр порно бичлэгийг нь дуурайн янаг хүүхэн болж эрийгээ зугаацуулах гэж байгаад олон янзын халдварт өөрсдөө ч мэдэлгүй өртөж байгаа шүү! Эрчүүд ч мөн адил өртөж өвчилж болно.
Энэ мэтийн халдвар авснаас улбаалж эрчүүд нь тэнэгэрч, хүүхнүүдийнх нь ааш авир дийлдэхээ больдог юм (цус бохирдсоноос тархийг цочроож сэтгэл санааг хямраадаг гэсэн үг).
“Бодь мөрийн зэрэг” гэдэг буддын хөлгөн сударт аман секс хийх, олон янзын хүнтэй хавьтаж явахыг буруу, нүгэлтэй зүйл гэж бичсэн байдаг.
Зам мөрийг дагавал Зам мөр чинь чамайг хамгаална гэдэг Ведийн сургааль үг ч бий.
ЭМЧИЛГЭЭ: Бэлгийн замын үрэвслийг бол эмийн ургамал, уламжлалт тангаар үлдэцгүй эдгээж болно. Үтрээгээ ургамлын хандаар угаах хэрэгтэй. Зориулалтын спринцийн клизм байдаг. Эрчүүд ч мөн дотуураа ургамал уухын зэрэгцээ ургамлын ханданд бэлэг эрхтнээ өдөр бүр 10 мин дүрэх (14 хоногийн турш) аргууд бий. Оросод бол полынь горькая ургамлыг хэрэглэнэ. Бусад үрэвслийн эсрэг мөртлөө, мөөгөнцөртүүлдэггүй сайн эмийн ургамал зөндөө.
Харин паразитын халдвараас бүрэн салахын тулд туршлагатай сайн эмчийн удирдлаган дор 2-6 сарын турш бие цэвэрлэх детокс хийх шаардлагатай. Нэлээд ажил болно, нэлээд мөнгө ч зарцуулагддаг. Манайд бэлтгэгдсэн сайн эмч байхгүй. Миний хувьд судалж л байгаа шатандаа явж байна.
Виталий Островский “Гарантия здоровья” болон Надежда Семёновнагийн “Очистись от паразитов” номнуудаас уншсанаа та бүхэндээ хүргэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!