Нийгэм

Д.Нарангэрэл: Вакцин хийлгэснээс хойш согтууруулах ундаа хэрэглэж болохгүй

Kоронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын талаар мэдээллийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрээр “Коронавирусийн дархлаажуулалт 103 оронд эхэлж, 236 сая хүн вакцин хийлгээд байна. Өдөрт дунджаар 6.7 сая хүнд вакцин хийлгэж байна. Зургаан төрлийн вакциныг хэрэглэж байгаа бөгөөд үр дүнтэй, өвчлөл буурах хандлага ажиглагдаж байна. Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд зургаа дахь өдрөө үргэлжилж байгаа. Эхний ээлжид 16 байгууллагын 14 мянга гаруй ажилтныг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 7460 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ нь вакцинд хамруулах зорилтот бүлгийнхээ 11.4 хувь байна.

Дархлаажуулалтын урвал хүндрэл бүх вакцинд гардаг. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 21.5 хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, бие арзайх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна. Хоёр эрүүл мэндийн ажилтанд богино хугацаагаар артерийн даралт нэмэгдэх шинж тэмдгүүд гарсан. Энэ зовууриуд 2-3 хоногийн дараа арилж байна. Вакцин хийлгэхийн өмнө тухайн вакцины талаар сайтар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт орно. Иргэн гурван өдөр дамжиж вакцинд орж 30 минут байна. Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслаж ирэх хэрэгтэй. Мөн тамхи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхгүй байх ёстой. Вакцин тариулсны дараа тарьсан газрын хөндөхгүй, жин тавихгүй, маажихгүй, хөндөхгүй, хоёр өдөр ус хүргэж болохгүй. Вакцин тариулснаас хойш гурав хоног  согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

Хавар хүмүүсийн дархлаа сулардаг, агаарын өөрчлөлт гардаг учраас иргэд амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилдөг. Тиймээс эхний ээлжид агаарын сийрэгжилтийг маш сайн хийх хэрэгтэй байна. Тоос шороогүй байх, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх хэрэгтэй. Маргаашаас ажилчдынхаа гуравны хоёр хувийг гэрээс нь цахимаар ажилллуулах, ажилчдын сандал ширээх хол байрлуулж ажиллахыг та бүхнээсээ хүсье.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!