Нийгэм

Монгол улс 10 мянган хүн тун Спутник-V вакциныг өнөөдөр хүлээн авлаа

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины 10 мянган хүн тунг өнөөдөр манай улс хүлээн авлаа.

Тус вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр тээвэрлэн авчирсан бөгөөд манай улсын хүлээн авч буй гурав дахь төрлийн вакцин болж байна.

Өмнө нь буюу энэ сарын 22-ны өдөр БНЭУ-д үйлдвэрлэсэн 150 мянган хүн тун Astrazeneca вакциныг хүлээн авсан бол 23-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээж авсан билээ.

Ингээд нийт 460 мянган хүн тун коронавирусийн эсрэг вакциныг хүлээн аваад байгаа ч одоогийн байдлаар зөвхөн Astrazeneca вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байгаа. Синофарм, Спутник-V вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байгаа хэдий ч манай улсын хувьд дархлаажуулалтад ашиглахад хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй ЭМЯ-наас мэдээлсэн. Гэсэн ч эдгээр вакциныг дархлаажуулалтад ашиглаж эхлэх эсэх талаар албан ёсны мэдээллийг өгөөгүй байна.

Эх сурвалж: ЗГХМОНХХ

 

“ОХУ-ын Спутник V болон БНХАУ-ын Сенофарм компанийн вакциныг ДЭМБ эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнг нь үнэлж, яаралтай горимоор баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Ойрын хугацаанд баталгаажуулалтыг өгнө” хэмээн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлж байв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!