Нийгэм

Авьяаслаг хөтлөгч Г.Анхбаярт хадамууд нь “Эх орон” телевизийг бэлгэлжээ

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч залуу, жүжигчин Анхаа буюу Г.Анхбаяр “MCS” группийн Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс үүсгэсэн 2018 онд Гачууртад нижгэр хурим хийсэн.  Түүний эхнэрийг А.Дөлгөөн гэх бүсгүйтэй 2016 оноос болзож, 2017 оны аравдугаар сард бяцхан охиноо өлгийдөн авсан юм. Шоу нэвтрүүлэгт одтой яваа хөтлөгч залуугийн эхнэр өмнө нь “ТБД Андууд”-ийн Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж сүй тавьсан гэгдэж байв. Хамтдаа наадамлан, халамжтай гэгч нь алхалж явсан. Гэвч мөн л сүй тавихын даваан дээр хоёр тийш болсон гэдэг.  Харин Анхаагийн хувьд “Никитон” хамтлагийн Үүлэн Үст дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Мишээлтэй нэг хэсэг нэр холбогдож байсан ч мөн л хоёр тийш салсан юм.

Авьяаслаг хөтлөгч Г.Анхбаярын бэлтэй хадамууд “Эх орон” телевизийг түүнд бэлгэлсэн байна. Тэрбээр сүүлийн өдрүүдэд нэлээд завгүй чадварлаг хамт олон бүрдүүлэхээр ажлын заруудыг өгч эхэлжээ. “Эх орон” телевизийг УИХ-ын гишүүн Д.Батбаяр эхнэр, МУГЖ Т.Баясгалангийн хамт эзэмшиж байгаад “Ажнай” группийн Д.Бат-Эрдэнэ эзэмшиж байсан. Сүүлийн жилүүдэд тус телевизийн эфирээр хүний анхаарал татах ганц ч нэвтрүүлэг цацагдахгүй ихэвчлэн хурдан морины уралдаан гаргадаг байсан юм. Уналтад орсон, үзэгчгүй болсон телевизийг хөл дээр нь босгох хүндхэн үүрэг Г.Анхбаярт ноогдоод байна. Үзэгчид түүний гараас шинэлэг уран бүтээлүүд гарна гэдэгт итгэж байгаа. Тэрбээр хамгийн “Show bizz” гэсэн нэвтрүүлэгээр олон нийтэд танигдаж байсан билээ.

 

эх сурвалж eyreg.com

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!