Нийгэм

ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАРЫН ОРЛОГЧ З.ТӨМӨРТӨӨМӨӨ БААРАНД АРХИДАН СОГТУУРЧ, ТАНХАЙРЧЭЭ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын орлогч З.Төмөртөөмөө нарын албан тушаалтнууд нэр бүхий бааранд архидан согтуурч, танхайрсан хэрэг гарсан талаарх мэдээлэл цацагдлаа.

Тодруулбал, tovch.mn сайтад энэ талаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгэн буудлын бааранд нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөөмөө болон нэр бүхий албан тушаалтнууд архидан согтуурч, танхайрсан байна хэмээн мэдээлжээ.

Улмаар шөнийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст З.Төмөртөөмөө нар тайлбар мэдүүлэг өгсөн байна. Учир нь тэд архидаж байхдаа хоорондоо маргалдаж, тухайн бааранд эмх замбараагүй байдал үүсгэсэн тул тус баарны ажилтнууд арга буюу цагдаа дуудсан гэнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!