Нийгэм

Оросын дипломатчид Умард Солонгосоос түрдэг тэргээр эх орондоо иржээ

Цар тахлын улмаас хилээ хаагаад байгаа Умард Солонгосоос Оросын дипломатчид түрдэг тэргээр эх орондоо ирсэн байна.

Умард Солонгос нь гадаад ертөнцөөс тусгаарлагдсан, хаалттай улс гэдгээрээ дэлхийд алдартай. Тэгвэл коронавирусийн цар тахал энэ улсыг улам бүр хаалттай болгосон байна.

Өчигдөр Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яамны найман ажилтан гэр бүлийн хамт нэлээд хэцүү зам туулж эх орондоо иржээ.

Тэд хил хүртэл автомашинаар зорчсоны дараа хоёр улсыг тусгаарладаг Түмэн голын гүүрийг төмөр зам дээр тавьсан түрдэг тэргээр туулсан байна. Тээшээ тэргэнд ачиж, хүүхдүүдээ суулгаад насанд хүрэгчид нь нэг километр гаруй урт замыг түрж туулжээ. Хэдийгээр тэдний дунд насанд хүрсэн ганцхан эрэгтэй байсан ч ядарч цуцалгүй амжилттай хил давсан байна.

Түмэн голыг гаталж, эх орныхоо газар шороонд хөл тавьсных нь дараа тэднийг ОХУ-ын гадаад хэргийн яамны ажилтнууд угтаж, автобусаар Владивосток хотод хүргэжээ. Дипломатчид тэндээс нисэх онгоцоор гэртээ харих юм байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!