Нийгэм

Хадмын хаяа…

… Одооны хүүхдүүд насны залууд үр хүүхэдтэй болж гэр бүл болдог болж, ажил мэдэхгүй хирнээ юу юуны духанд хүрэлгүй хүүхэд гаргах юм аа гэж хамт суугаа нас чацуу найзтайгаа халаглан ярьж суусан хүний яриа надад сонсогдов. Хүүхдүүдтэйгээ тоглоомын сааданд удтал тоглосны дараа бид 3 гэртээ орцгоов. Гэртээ ороод хүүхдүүд том болсон тул ээждээ тээр бололгүй тоглоомоороо тоглон сууна, харин би  угийн юмыг ургуулан бодож аливаад эмзэгхэн ханддаг хүн тул өнөөх яриа толгойноос гарахгүй байлаа. Мммхн хүргэн бэрээ өөр хүнд муулуулж байдаг төрсөн  биш ч төрсөн үр хүүхдийнх хань ижил гэдэг талаас нь боддоггүй юм байхдаа гэж бодонгоо өөрөө анх айлын бэр болж байснаа санав. 

Арван жилээ төгсөөд Оюутан болохдоо зэрэгцэн Нөхөртэйгөө танилцаж үерхэж эхэлсэн юм. Би аав ээжээс наймуулаа ам бүл олуулаа, харин нөхөр маань ээж хоёр дүүгийн хамт амьдардаг байлаа. За тэгээл ёстой хайрандаа мансуурч хорвоо дээр хоёулханаа юм шиг эрхэлж туниж явсан бид хоёр 3-курсдээ анхны үрээ өлгийдөн авч билээ. Сургуулиа аль аль нь төгсөөгүй бид 2 т юуных нь өөрсдийн гэсэн гэр орон байх билээ, Би хүүхэдтэйгээ гэртээ нөхөр маань хоёр гэрийн дунд л эрин очин байдаг байлаа. Би ч сургуулиа таслалгүй ах эгчээрэй төлбөрөө төлүүлж, ээжийнхаа буянд хүүхэд дээ санаа зоволгүй сургуулиа төгссөн юм. Төгсөлтийн хонх энгэрт минь гялзахын хамт ахиад нэг хүүхэдтэй болж амьдралын минь хонх жингэнэсэн юм. Элдвийн том жижиг бэрхшээл байсан, эмэгтэй хүн гэдэг нөхрөө дагах жамтай юм хойно бага охиноо төрөнгүүт хадмын хаяа түшсэн юм. Үерхэж байхдаа ч тэр анхны хүүхдээ гаргасаны дараа ч тэр хадмынхаараа байнга орж гардаггүй байсан тул маш их санаа зовдог байлаа. 

“Эрт босохгүй бол болохгүй, нялх хүүхдээ удаан чанга ч уйлуулж болохгүй, гэр орноо цэвэрхэн байлгаж амттай хоол унд хийхгүй бол болохгүй, хэлэх үг хийх үйлдлээ хүртэл цэгнэж, бүх юм хадам ээжийн санаанд нийцэж байвал болох нь тэр”  хадамтай хамт амьдрах явц ийм л байдаг гэж хүмүүсийн ярьдаг ярианаас дүгнэлт хийн боддог байлаа. Ингээд Хадам ээжийнд бид 3 амьдрах болсон юм. Нөхөр ашгүй төгсөөд удалгүй ажилд орж өдрийн тал байдаггүй байлаа.

Хадам ээж ажилдаа явахын өмнө нялх биетэй надад шөл хийж өгнө, алив хүүхдийн авч байя хоолоо халуун дээр нь идчих гэнэ, хааяа хүүхдийн даавуу угааж өгдөг байж билээ. Миний хадам ээжийн тухай бодол буруу байсан юм. Үглүүлж, загнуулах ажил хийсэн үедээ хатуухан загнуулчна, тэр үедээ уурладаг байсан ч уураа гарахаараа нээрээ ч тиймдээ миний буруу байж гэж бодон уучлалт гуймаар байдаг ч ичээд хэлж чаддаггүй байлаа.

Нөхөртэйгөө хэрэлдсэн ч хүүгээ гэж өмөөрдөггүй зөвийнх талд ордог хааяа намайг 2 хүүхдээ аваад гэрлүүгээ яваад өгнө. Намайг эзгүйд харин хүүгээ загнадаг байсаныг сүүлд мэдсэн. Би ч яг л төрсөн ээжээс минь өөрцгүй бодож чин сэтгэлээсээ “Ээжээ” гэж дууддаг байсан одоо ч тэр гэхдээ хадам ээж маань мэдэрдэг үгүйг мэдэхгүй л юм. Ингэж л Бид дөрвийн амьдрал хадмын хаяанаас эхэлсэн юм даа. Одоо том амжилтанд хүрч амжаагүй байгаа ч өөрсдийн гэсэн гэр оронтой эрхэлсэн ажилтай сайхан л амьдар ч байна даа. Сэтгэл хангалуун бодлоо дуусгаад энэ бүхнийг бодоход хүргэсэн тэр хадам ээж, муулуулж байсан эмэгтэй хоёрыг олж очоод нэг л зүйлийг хэлмээр санагдав.

Би тийм ч сайн бэр, сайн эхнэр биш. Азаар гайгүй ааштай хадам ээж таарсан ч юм биш. Олон төрлийн ааштай хүн байдгаас хадам ээж хүргэн бэрүүдийн харилцаа ярвигтай байдаг юм шиг хүмүүсийн ярьнаас анзаарагддаг. Хадамтайгаа тэгээд, хадам тэгээд ингээд гэж ярьж суухын орон ээж гэдэг эрхэм нэрний өмнө залгаж дуудагддаг “Хадам” гэдэг үгийг хаяаад хандлагаа өөрчлөхөд болох юм шиг санагддаг шүү. Учир нь олддоггүй ааштай ээж гэж байдаггүй жаахан л юман дээр хамаг шалтгаан байдаг шүү хүн чинь сэтгэлийн л амьтан шүү дээ. Төрсөн ч бай хадам ч бай бүх ээжүүд хүний мууг үзэхсэн гэж боддоггүй харин сайн сайхныг хүсэж цагаан сүүнийхээ дээжийг өргөн байдагыг санаарай…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!