Нийгэм

УОК: Гуравдугаар сарын 10-ны өдрөөс ЕБС-ийг хэсэгчлэн нээж танхимаар хичээллүүлнэ

УОК: Гуравдугаар сарын 10-ны өдрөөс ЕБС-ийг хэсэгчлэн нээж танхимаар хичээллүүлнэ

Улсын онцгой комиссийн ээлжит хуралдаан болж хоёрдугаар сарын 23-аас хойш улс орон даяар ямар дүрэм журам мөрдөх талаарх танилцуулгыг хийлээ. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Энэ сарын 23-аас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шатлалаар бууруулна. Ингэснээр ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно. Шар түвшинд ямар ямар салбарын үйл ажиллагаа хязгаарлагдах вэ гэдгийг заасан. Жишээ нь хүүхдийн тоглоомын талбай, уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, диско бар гэх мэт эхний ээлжинд ажиллахгүй. Бусад нь халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллаж болно.

Эрүүл мэндийн байгууллагын хийсэн эрсдлийн үнэлгээнд суурилж хязгаарлалтыг сулруулах уу, энэ хэвээр нь авч явах уу гэдгийг цаг тухайд нь шийднэ.

Хоёрдугаар сарын 23-аас хойш дагаж мөрдөх түр журам боловсруулж дууссан. Энэ журмыг мөрдөж шат шатанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Голомтолсон газруудад хэсэгчилсэн арга хэмжээ авахаас өмнөх шиг бүхэлд нь хаахгүй.

-Гуравдугаар сарын 10-ны өдрөөс ЕБС-ийг хэсэгчлэн нээж танхимаар хичээллүүлнэ.

-Гадаадад байгаа иргэдээ 3,4-р сард 12-14 удаагийн тусгай үүргийн нислэгээр татан авна.

-Хоёрдугаар сарын 23-аас Алтанбулаг, Боршоо боомтын үйл ажиллагаа нээгдэж, ачаа тээвэр татах ажиллагаа хэвийн явагдана.

-Хот хоорондын хөдөлгөөнийг гуравдугаар сарын эхэн хүртэл нээхгүй. Хязгаарлалт хэвээр байна” гэлээ.

Эх Сурвалж/livetv.mn/

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!