Нийгэм

Дуучин Э.Чулуунчимэг: Би охиноо аавтай нь уулзуулахыг ч хүсдэггүй

Зохиолын дууны ертөнцийг эзэгнээд буй цөөхөн хэдэн дуучдын нэг Э.Чулуунчимэг саяхан өөрийн бие даасан Бүсгүй ертөнц тоглолтоо толилуулсан билээ. Үүнээс өмнөхөн түүний экс нөхөр Б.Болд өөрийн гэргий Д.Мөнгөнцэцэгийн хамтаар Амьдрал хэмээх тоглолтоо зохион байгуулсан бөгөөд олны хэл аманд ч багагүй өртсөн. Экс нөхрөөсөө туурга тусгаарлаад хоёр жил орчмыг нүүрийг үзэж буй тэрээр салалтаасаа хойш анх удаагаа экс нөхөр болон охиныхоо тухай ам нээжээ.

Тэрээр охиноо аавтай нь уулзуулах тун ч дургүй гэдгээ дурдсан байх бөгөөд энэ тухайгаа Би охиныгоо аавтай нь уулзуулдаггүй гэж хэлж болно. Ер нь уулзуулахыг ч хүсдэггүй. Одоо угаасаа миний гэр бүлийн гишүүн гэвэл миний охин бид хоёр л байна ш дээ. Би өөрөө гэрийн эзэн гэрийн эзэгтэй гээд бүх юмаа амжуулж байна.

Охиныхоо бүх үүрэг хариуцлага сургууль соёл хэрэгцээ шаардлагыг зохицуулж байна. Өөрөө хүүхэд насандаа юу хүсдэг байсан тэрийгээ охиндоо хийж өгөхөөр зорьж байна. Миний охин бас л тэсвэр тэвчээр олон зүйл дундуур сөрөөд л явж байгаа бяцхан амьтан. Өнөөдөр намайг аз жаргалтай байлгаж байгаа хөөрхөн охин минь байгаа учраас энийг би хэзээ ч алдаа гэж харахыг хүсдэггүй.

Олон хүнд янз бүрийн өнцгөөс харагддаг байх. Энэ бүхнийг хүмүүсийн нүдэнд ил байлгахыг хүсдэггүй ч гэсэн яалт ч үгүй ил байдаг. Заримдаа энэ чинь худлаа ш дээ гээд хэлчихмээр үе байдаг. Гэхдээ би энийг тайлбарлаад яах билээ гээд зарим зүйл дээр их тэвчдэг хэмээсэн байна. Харин амьдралынхаа хамгийн том алдаанд хүнд хэтэрхий их итгэснээ нэрлэсэн тэрээр цаашид байнга нүдэн дээр нь ил байх тэдний амьдралыг харьцангуй уужуу хүлээн авч сурч байгаа гэнэ лээ. 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!